\ www.MAKE.miniih.com : Зөвлөгөө>>>

www.MAKE.miniih.com


Та миний WAREZ блогт тавтай морил

Зөвлөгөө>>>

Бичлэгийн тоо : 11 | Дэлгэцэнд : 1-11

Маргалдах урлаг /ашигтай зөвлөгөө/

2009-03-18 22:09
http://stat.gogo.mn/images/advice/salalt.jpg
Аливаа хүний бусад хүмүүстэй харилцаж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн байдаг. Маргаанд хүмүүс янз бүрээр ханддаг. Тухайлбал, зарим нь хүнтэй маргалдаж, үг сөргөлцөж байж сэтгэл ханадаг бол зарим нь ам муруйж хэн нэгэнтэй цэц булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа маргаанаас ангид байдаг хүн үгүй билээ. Нэгэнт л маргаанаас ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ онгойлгож чаддаг байх” чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй. Зөв маргалдах соёл
Нийтэлсэн : click click | Уншсан (938) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа/зөвлөгөө/>>>

2009-02-05 22:03
Найзлахдаа:
Эрэгтэйчvvд залуудаа олон хvнтэй найзалдаг байтал, харин хvvхнvvд хижээл наснаас эхэлж найзархаг харьцаанд ордог.

Янаглахдаа:
Эрчvvдийн бараг 25% нь анхны болзоондоо л өнөөх бvсгvйдээ дурлачихсан байдаг. Гэтэл бvсгvйчvvд дөрвөн удаа болзож байж сая 15% нь л болзоот хархvvгээ гэж тооцдог байна.

Шийдвэр гаргахдаа:
Эмэгтэйчvvд эрчvvдээс арай хурдан шийдвэр гаргадаг.
Нийтэлсэн : click click | Уншсан (543) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүнтэй гар барьж мэндлэхдээ юуг анхаарах вэ? >>>

2009-01-20 20:51
http://blogs.propertyfinder.com/outthere/upload/2007/06/hand-shake2.jpg
Улс vндэстэн бvрт өөрийн гэсэн мэндлэх хvндлэх ёсон гэж байдаг. Тэдгээрээс орчин vед хамгийн тvгээмэл хэрэглэгдэж байгаа мэндчилгээ нь гар барилт юм.
Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зvрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгvй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчvvд баруун гараа зvрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бvхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан vлдэж, бид бие рvvгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зvрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ хамгийн тvгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагvй гар барилт гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Гэсэн ч гар барих соёлыг бид бvрэн дvvрэн мэддэг бил vv. Шал нойтон гараа сунгах, эсвэл бvсгvйчvvдийн гарыг хэтэрхий чанга атгах зэрэг бvдvvлэг алдаа манай залуусын дунд нэлээдгvй байдаг.
Нийтэлсэн : click click | Уншсан (535) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Цагаа дэмий үрэхээс яаж сэргийлэх вэ?>>>

2009-01-16 13:14
http://psdblog.worldbank.org/photos/uncategorized/2007/10/12/time_is_money_3.jpg
“Цаг бол алт”. Ажил хэрэгч хүмүүс ямагт цагт хавчигдаж яарч тэвдэж байдаг ба тэд их ажилтайдаа бус гол нь цагаа дэмий өнгөрөөснөөс болж байнга стресст ордгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Өнөөдөр бизнесийнхэн, албаны хүмүүс чухал, яаралтай ажлаа нэн тэргүүнд амжуулах маягаар ажлынхаа цагийг хуваарилаж ажлаа төлөвлөцгөөх болжээ. Гэвч цагаа оновчтой, бодитой хуваарилаж сурсан хүмүүс ч ажлын өдөр дуусахад төлөвлөсөн ажлынхаа талыг л амжуулсан байх нь их байдаг. Дахиад хоёрхон цаг л байсан бол бүх ажлаа амжуулчих байлаа гэж шогширцгооно. Үнэн хэрэгтээ тэд энэ цагийг үр ашиггүй өнгөрүүлсэн байдаг. Та зохион байгуулалт муутайгаас эсвэл утсаар шаардлагагүй удаан ярьснаас, урилгагүй зочдоос болж цаг алддаг. Цагийн эдгээр гол гурван “дайсны” талаар ярилцъя. Шуудангаа уншиж , бичиг баримт боловсруулж байхдаа тулгамдсан бодит зорилгоосоо хөндийрэхгүйн тулд тухайн ажилд холбогдолгүй элдэв бодолд автахаас зайлсхий. Үүний тулд сэтгэл зүйчид дараах 2 зарчмыг мөрдлөг болгохыг зөвлөж байна.
Нийтэлсэн : click click | Уншсан (457) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тэнэг хүнтэй маргалдах нь ажлын садаа>>>

2009-01-13 11:07

Тэнэг андтай байснаас ухаантай дайсныг сонго гэсэн үг байдаг. Ухаантай хүн уурласан ч учиртай. Харин мулгуу нэгэн уурлаж хорсохдоо өш хонзон өвөрлөж, улмаар ирээдүйн их зорилгодоо хүрэхэд чинь саад болж мэднэ. Иймд тэнэг хүнтэй маргалдсаны хэрэггүй, ажлын садаа. Хэн нэгэнтэй маргалдахын оронд зорьж буй ажлаа бага ч болтугай урагшлуул.
Нийтэлсэн : click click | Уншсан (280) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Өлсөхөд учир бий>>>

2009-01-06 14:06

Өлсөх нь эрт дээр vеэс хэрэглэж ирсэн сонгомол арга юм. Хvй нэгдлийн vед өлсөх аргаар эмчилдэг байсан байна. Тэр vеийн хvмvvс өвдөхөөрөөө өлсөх ба ой, талын өвс ургамал хэрэглэж өөрсдийгөө эмчилдэг байсан аж.
Аугаа философич Пифагор өөрийнхөө оюутнуудыг 40 хоног өлсөхийг шаарддаг байсан ба энэ нь эрдэм мэдлэг эзэмших чадвар, ой тогтоомжийг сайжруулдаг гэж vздэг байжээ. Библийн сургаалчид, лам нар их өлсдөг байсан. Миосей, Давид хоёр 40 хоног өлсөж байсан байна. Бурхан Будда ч бодь модны дор хамаг амьтны тусын тулд зон олны зовлонгийн эсрэг “өлсгөлөн зарлаж” байсан гэдэг.
Өөрсдөө өлсөж vзээгvй зарим хvмvvс өлсөх нь шинжлэх ухааны vндэслэлгvй зvйл гэж vздэг. Хvн хvчтэй байхын тулд их идэх хэрэгтэй, тэгэхгvй бол өвчилнө гэж боддог. Энэ нь буруу юм. Учир нь хvн өлсөхдөө 3 хоног тэсвэл цаашдаа vvндээ зохицож дасдаг бөгөөд vvнээс хойш таны аппеттит /хоолны дуршил/ буурч, дур сонирхолгvй болдог аж. Ихэнх хvмvvс өөрсдөө хоолны боол болж, их идсэнээс маш их өвчилж өвддөг байна.
Нэгэн сурган хvмvvжvvлэгч “Их идсэний гай амьдралын уй гашуу юм” гэж хэлсэн байдаг. Мөн “хvн авсны нvхээ хоолны халбага, хутга, шvдээрээ ухдаг” гэсэн мэргэн vг ч байдаг. Ихэнхн хvмvvс ходоодоо амраахыг хvсдэггvй, бас мэддэггvй гэнэ.
Өнөөдрөөс эхлээд гэр бvлээрээ өлсөхийг төлөвлө. Өлсөх тухайгаа хvнд хэлэх хэрэггvй. Өлсөх нь хувийн асуудал бөгөөд бусад хvмvvст хамаагvй юм. Өлсөхдөө өөрийгөө сатааруулахын тулд ном унших, бясалгал хийх гэх мэтээр анхаарлаа өөр зvйлд хандуулж болно. Yvнд итгэж байвал байгалийн гvн ухаанд итгэж байна гэсэн vг. Өлсгөлөнг 24 цаг, 3 хоног, 7 хоног, 10 хоног гэх мэтээр явуулж болно.
Нийтэлсэн : click click | Уншсан (502) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Айдасгүй амьдрах арга>>>

2008-12-26 22:19

Ертөнцийг бодитоор хүлээж ав
Хэрэв та сониноос гэмт хэргийн тухай мэдээлэл унших, тийм сэдэвтэй кино үзэх дуртай бол аяндаа надад ийм юм тохиолдоно гэж хүлээдэг болно. Мэдээж гэртээ аюул осолгүй хүрээд очсон хүний тухай нэвтрүүлэг хэн ч хийдэггүй. Зурагтаар, мөн кинонд голдуу эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөж байгаа тухай гаргадаг. Иймээс эмэгтэй хүн илүү халдлагад өртдөг мэт сэтгэгдэл төрдөг. Судалгаагаар зурагт их үздэг эмэгтэйчүүд өөртөө их итгэлгүй, эмзэг, дарамттай байдаг нь тогтоогджээ. Тэгэхээр та иймэрхүү мэдээлэл, аймшгийн кино, адал явдалтай зохиол зэргээс үе үе амарч бай.
Нийтэлсэн : click click | Уншсан (261) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Маш их мэдээллийг ингэж тогтоо, гадаад үгийг ч бас ... >>>

2008-12-20 23:32
http://foxtalbot.dmu.ac.uk/resources/LrgeImg/oakTree.jpg
Орон зайн буюу “Цицероны” арга
Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх үү?
Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгүй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас бусдыг итгүүлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгүйгээр цээжлэн ярьдаг байв.
Нийтэлсэн : click click | Уншсан (1192) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Яавал согтохгүй бас шартахгүй байх вэ?>>>

2008-12-16 15:17

Одоо шинэ жил болж албан газрууд шинэ жилийнхээ баярыг тэмдэглэн нэг хэсэгтээ л архидалт болнов Шинэ жилд орсон хүн архи уухгүй байгаад  байлтай ч биш ууж л таарнав Уухынхаа өмнө энэ зөвлөгөөг уншаад үзээрэй. Таньд тус болох болно гэж найдаж байна.
Нийтэлсэн : click click | Уншсан (991) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Мөрөөдлөө биелүүлэх 15 арга>>>

2008-12-15 01:02

Итгэж байгаа бол хэзээ нэгэн цагт чадна гэсэн үг.

Билл Гейтсийн хувьд ямар нэгэн ажлыг амжилтад хүргэх 3 арга байдаг гэнэ.

1. Зөв цагт зөв газар байх. (Магадгүй та аль хэдийн зөв газар байгаа)
2. Өөрийнхөө ажиллаж байгаа газрын хэтийн төлөв болон, ерөнхий байдлыг нь сайн мэдсэн байх.
3. Зөв чанартай алхам хий.

Нийтэлсэн : click click | Уншсан (682) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

“Амжилтад хүрч чаддаггүй хүмүүс”-ийн хамгийн нийтлэг 9 чанар>>>

2008-12-13 17:24


1. Бусдын бодол санаа, шүүмжлэлийн нөлөөнд байдаг, өөрийнхөөрөө амьдардаггүй хүмүүс
2. Тодорхой үйл явдал, нөхцөл байдалд зохицож чаддаггүй хүмүүс
3. Айж эмээн, шийдэмгий бус зангаасаа болоод шууд шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс
4. Өөртөө итгэх итгэл муутай хүмүүс. Урагш явдаггүй, хойш суудаг, гомдомхой, байнга хувиа хичээдэг, амархан уурладаг, хэт атаархуу, харилцаа муутай хүмүүс
Нийтэлсэн : click click | Уншсан (650) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй