Хөөх санааны гүн үзүүрүү дэ
Өө аргагүй бодлоггүй чиний
Эцсийн мөрөөдөл энэдээ
Хардаа таминь
Цаана чинь чи явж байна шүү дээ
Тийм дээ аргагүй хардаа
Чиний гунигийн сүүдэр
Боддоо таминь
Тиймээ, намайг vхэр Монгол гэдэг.
Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш.
Хатуу хvйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мєртэй, эрдvv чанга хєємийн аялгуутай, тэргvvндээ тєрєє залсан тэнгэрлэг Монгол хvн би байна.
Хэцvv цагт бодлоо хураан, хvрэнтэн би зvтгэж байна.
Хєрс шороондоо амиа хvлхэн, хєх тэнгэртээ зvрхээ єргєсєн хєх монголын vр сад бид хvч тvрэн тэмцэж байна.
Ариун бvхний дээд цагаан баяраа дээдлэн айл хотлоороо айлсан найрсаж байна.
Хуурийн чавхдас хуй салхи шиг тvрэн хурайлан хурайлан энхжингийн vvдийг нээж байна.
Цан хvvрэг савсуулан цахилж яваа гєрєєс шиг, сунан сунайх талын хєх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгvй дуурсган байнам.
Өөрсдөө бид буруутай
Ухаангүй ноёнд
Урагшгүй албат заяана гэсэн цэцэн үг бий
Муу ард түмэн гэж байдаггүй
Муу удирдагч гэж байдаг гэсэн үг ч бас бий
Муу ард түмэн нь биш ээ бид
Мунхаг олон ч бас биш ээ
Мөнх тэнгэрийн заяатай
Монголчууд билээ бид
Улс төрөөрөө манлайлж явсан
Чингэс хааны удам билээ бид
Уугуул нутгаа эзэгнэнхэн төрсөн
Чин зоригт баатруудын үрс билээ бид
Удам угсгаагаа бодход
Урагшгүй албат яавч биш ээ
Тэнгэр заяатайгаа бодоход
Тэнэг ард түмэн бүр ч биш ээ!
Тэгвэл одоо цагт яагаад
Тив дэлхийн улсын боол болох гэж
Тэмүүлж зүтгээд байдаг нь юусан билээ гэвэл:
Толгой тархи маань угаагдаж
Олгойтой ус шиг болсон байна
Хєх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хєрсєн дээр унагатай Хамт тэмцэж хєлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн